Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 1-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 16.4-27.5 градус хүйтэн, говийн нутгаар 11.6-15.7 градус хүйтэн, харин хээр талын бүсийн нутгаар 11.6-14.0 градусын хүйтэн байлаа.
Агаарын үнэмлэхүй бага температур нь: -30 градусыг давж Баянбулаг, Галуут, Байдраг, Гурванбулаг хүйтэрсэн байна. Хамгийн хүйтэн нь Байдраг, Гурванбулаг сумдад -30 градусыг давж тус бүр 10 өдөр хүрч хүйтэрсэн байна.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 17-28 градус хүйтэн, говийн нутгаар 12-17 градус хүйтэн, хээр талын бүсийн нутгаар 14-16 градус хүйтэн байв.
Хөрсний үнэмлэхүй бага температур нь: Хөрсөндөө бүх сумдад -40 градусыг давж хүйтэрээгүй байна.
Тунадас: Энэ арав хоногт Хангайн уулархаг нутгаар 0,0-0,6 мм, хээр талаар 0,0-0,5 мм, говийн нутгаар 0,0-0,2 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт нийт нутгаар салхи шуурга харьцангуй багатай 10м/с–ээс доош салхи шуургатай байв.
Салхины хамгийн их хурд: Баянцагаан, Баацагаан сумуудад 12-15м/с хүрч шуурсан байна.
Бэлчээрийн усан хангамж дунд. Худгийн ус болон булаг шанд цасны усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйд малчид отор нүүдэл хийх ажлууд хийгдэж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногийн дундажийн орчим байлаа.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын тааламжгүй байдлаас болж гарсан хүндрэл байхгүй.
- Энэ 10 хоногт аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
Тойм бичсэн: УЦУОШТ-ЫН ХАА-н цаг уурын хэсэг
2020-01-11