Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 1-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 12.7-20.4градус хүйтэн, говийн нутгаар 5.5-9.2градус хүйтэн, харин хээр талын бүсийн нутгаар 8.0-12.8градус хүйтэн байлаа.
Агаарын үнэмлэхүй бага температур нь: -30 градусыг давж Гурванбулаг сумд 4 өдөр, Шаргалжуут сумд 1 өдөр хүйтэрсэн байна. Хамгийн хүйтэн нь Гурванбулаг суманд -33градус хүрч хүйтэрсэн.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 12-22градус хүйтэн, говийн нутгаар 6-12градус хүйтэн, харин хээр талын бүсийн нутгаар 9-14градус хүйтэн байв.
Хөрсний үнэмлэхүй бага температур нь: Бүх сумдаар хөрсөндөө -40 градусыг давж хүйтрээгүй байна.
Тунадас : Энэ арав хоногт хангайн уулархаг нутаг Байдраг, Гурванбулаг сумуудад 0.0мм, Шаргалжуут сумд 0.2мм тунадас орсон. Бусад нийт нутгаар тунадас ороогүй.
Хамгийн их тунадас нь: Шаргалжуутад 0.2 мм тунадас орсон. Энэ арав хоногийн байдлаар Гурванбулаг сумд 2см, Галуут сумд 4см. Байдраг сумд 1см зузаан цасан бүрхүүлтэй. Хээр талын болон говийн нутгаар цасгүй байна.
Салхи: Энэ арав хоногт нийт нутгаар салхины хурд 10м/с –ээс дээш хурдтай байлаа. Салхины хамгийн их хурд: Шинэжинст сумд 22м/с хүрч шуурсан байна.
Бэлчээрийн усан хангамж сайн. Худгийн ус болон булаг шанд, цасны усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд малчид отор нүүдэл хийх ажил явагдаж байна. Үүнд цаг агаарын байдлаас болж гарсан хүндрэл байхгүй.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 1-2 градусаар сэрүүссэн байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар таатай нөлөө үзүүлэв.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
- Энэ10 хоногт ямар нэгэн төрлийн малын хорогдол гарсан тухай мэдээ ирээгүй
Тойм бичсэн: УЦУОШТ-ЫН ХАА-н цаг уурын хэсэг
2019-12-11