Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 1-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 1.7-5.7градус хүйтэн, говийн нутгаар 0.3градус хүйтэнээс 5.7градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 3.2градус хүйтэнээс 2.9 градус дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй бага температур нь: -30 градусыг давж хүйтэрсэн газар байхгүй. Хамгийн хүйтэн нь Гурванбулаг суманд 20градус хүрч хүйтэрсэн.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 1-4градус хүйтэн, говийн нутгаар 1-7градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 1градус хүйтнээс 5градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй бага температур нь: Бүх сумдаар хөрсөндөө -40 градусыг давж хүйтрээгүй байна.
Тунадас : Энэ арав хоногт хангайн уулархаг нутгаар 1.9-4.9мм, говийн зарим сумдын нутгаар 0.0-0.8мм, хээр талын бүсийн нутгаар 0.0-2.3мм хур тунадас орсон байна.
Хамгийн их тунадас нь: Гурванбулаг сумд 4.9мм тунадас орсон. Хангайн нийт сумдаар битүү цасан бүрхүүлтэй. Хээр талын болон говийн нутгаар цасгүй байнаа.
Салхи: Энэ арав хоногт нийт нутгаар салхины хурд 10м/с –ээс дээш хурдтай байлаа. Салхины хамгийн их хурд: Баянцагаан, Шинэжинст сумуудад 20м/с хүрч шуурсан байна.
Бэлчээрийн усан хангамж сайн. Худгийн ус болон булаг шандны усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд малчид отор нүүдэл хийх, өвөлжөөндөө буух, отор нүүдэл хийх зэрэг ажил явагдаж байна. Үүнд цаг агаарын байдалаас болж гарсан хүндрэл байхгүй.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 2-4 градусаар сэрүүссэн байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар таатай нөлөө үзүүлэв.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
- Энэ10 хоногт ямар нэгэн төрлийн малын хорогдол гарсан тухай мэдээ ирээгүй
Тойм бичсэн: УЦУОШТ-ЫН ХАА-н цаг уурын хэсэг.
2019-11-11