Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 1-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 2.2 градус хүйтэнээс 1.2 градус дулаан, говийн нутгаар 2.5-12.8 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 3.0-6.9 градусын дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: Нийт сумдад 30 градусыг давж халаагүй байна.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 1 градус хүйтэнээс 4 градус дулаан, говийн нутгаар 6-17 градус дулаан, хээр талын бүсийн нутгаар 4-13 градусын дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Хөрсөндөө 40 градусыг давж Баянговь,Богд, Баянлиг, Жинст, Эхийнгол сумуудад 1-6 өдөр халсан байна.
Хамгийн их нь: Эхийнголд 49 градус хүрч халсан.
Тунадас: Энэ арав хоногт нийт нутгаар хур тунадастай байлаа. Тунадасны хэмжээ 0.3-10.8мм. Хамгийн их тунадас Бууцагаан сумд 10.8мм орсон байна.
Салхи: Энэ арав хоногт Хангай болон хээр талын нутгаар салхи шуурга ихтэй 8-24 м/с хүрсэн байв.
Салхины хамгийн их хурд: Богд 24м/с, Жинст 20м/с, Баянговь, Шинэжинст сумд 18м/с хүрч шуурсан байна.
Бэлчээрийн усан хангамж сайн. Худгийн ус болон булаг шанд цасны усаар усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйд малчид отор нүүдэл хийх, хаваржаа бууцандаа буух, малд нэмэгдэл тэжээл өгөх ажлууд хийгдэж байна. Мөн бод, бог мал төллөж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногоос 5-7градусаар дулаарсан.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын тааламжгүй байдлаас болж гарсан хүндрэл байхгүй.
- Энэ 10 хоногт аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
ЦАСНЫ МЭДЭЭ /СМ-ЭЭР/
2019 оны 04-р сарын 10-ны байдлаар
Тойм бичсэн: УЦУОШТ-ЫН ХАА-н цаг уурын хэсэг
2019-04-11