Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 2-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 16.8-26.6 градус хүйтэн, говийн нутгаар 11.4-16.8градус хүйтэн, харин хээр талын бүсийн нутгаар 16.0-16.7градусын хүйтэн байлаа.
Агаарын үнэмлэхүй бага температур нь: -30 градусыг давж хангайн сумд болох Байдраг, Баянбулаг, Галуут, Гурванбулаг, Шаргалжуут сумдаар 1-10 өдөр хүйтэрсэн байна. Хээр тал болон говийн бүсийн нутгаар -30 градусыг давж хүйтэрээгүй. Хамгийн хүйтэн нь Байдраг,Гурванбулаг сумд 38 градус хүрч хүйтэрсэн.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 17-27 градус хүйтэн, говийн нутгаар 11-16градус хүйтэн, хээр талын бүсийн нутгаар 15-17 градус хүйтэн байв.
Хөрсний үнэмлэхүй бага температур нь: Хөрсөндөө Байдраг, Баянбулаг, Гурванбулаг сумуудад 2 өдөр -40 градусыг давж хүйтэрсэн байна.
Тунадас: Энэ арав хоногт Хангай болон хээр талын нутгаар цас ороогүй., Цасны зузаан Байдраг, Галуут сумдаар 1см зузаан байна.
Салхи: Энэ арав хоногт Хангай болон хээр талын нутгаар салхи шуурга харьцангуй багатай 10м/с–ээс бага, харин говийн сумдаар 10м/с ээс их салхи шуургатай байв.
Салхины хамгийн их хурд: Баянцагаан сумд 18м/с хүрч шуурсан байна.
Бэлчээрийн усан хангамж дунд. Худгийн ус болон булаг шанд цасны усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйд малчид отор нүүдэл хийх ажлууд хийгдэж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногоос 2-4 градусаар дулаарсан.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын тааламжгүй байдлаас болж гарсан хүндрэл байхгүй.
- Энэ 10 хоногт аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
Тойм бичсэн: УЦУОШТ-ЫН ХАА-н цаг уурын хэсэг