Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 07 ДУГААР САРЫН 1-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 13.4-15.9 градус дулаан, говийн нутгаар 16.9-27.6 градус дулаан,
харин хээр талын бүсийн нутгаар 18.1-23.1 градус дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: Баянлиг, Баацагаан, Баянговь, Богд, Эхийн гол сумдуудад +30 градусыг давж 6-10 хоног халж, хамгийн их температур нь Эхийнголд 36 градусыг тухайн 10 хоногт 10 хоног давж халсан байна. Харин, бусад сумдаар +30 градусыг давж халаагүй.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 20-23 градус дулаан, говийн нутгаар 23-34 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 26-33 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Бүх сумуудад хөрсөндөө +40 градусыг давж халсан байна.
Тунадас : Энэ арав хоногт хангайн уулархаг нутгаар тунадас 0.7-47.2 мм, говийн нутгаар 0.8-11.4 мм, харин хээр талын бүсийн нутгаар 0.6-11.6 мм хур тунадас орсон байна.
Хамгийн их тунадас нь: Эрдэнэцогт суманд 47.2 мм тунадас орсон. Хамгийн бага тунадас нь: Жинст /Бодь/ суманд 0.6 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт ихэнх нутгаар салхи шуургатай ба говийн сумдаар хур тунадас бага, бүгчим халуун байв. Салхины хамгийн их хурд: Богд сумд 25 м/с, Баянцагаан сумд 23 м/с хүрч шуурсан байна.
Бэлчээрийн усан хангамж сайн. Худгийн ус болон булаг шанд, гол, горхины усаар ундаалж байна. Хангайн уулархаг нутгаар бэлчээрийн ургамлын гэмтэл сэргэж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Цаг агаарын байдал мал аж ахуйд мал хөнгөлөх, ямаа, үхэр саах, тэмээ ноослох ажил зохиогдож байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 2-4 градусаар дулаарсан байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар таатай нөлөө үзүүлэв.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
Цаг уурын өртөө, харуулын шинжилгээний талбайд
2018 оны 07-р сарын 10-ны 20 цагийн байдлаарх
Баянхонгор аймгийн зуншлагын мэдээ / баллаар /
УЦУОШГАЗРЫН ХААЦУ-ЫН ХЭСЭГ
2018-07-11