Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 05 ДУГААР САРЫН 2-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур Хангайн уулархаг нутгаар 8.3-12.5градус дулаан, говийн нутгаар 12.0-21.4градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 12.0-18.0градусын дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: 30градусыг давж Эхийнголд 2өдөр, Баацагаан, Баянговь, Богд сумуудад тус бүр 1 өдөр дулаарсан байна.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 15-18градус дулаан, говийн нутгаар 18-28градус дулаан, хээр талын бүсийн нутгаар 19-25градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Хөрсөндөө нийт нутгаар +40 градусыг давж халсан. Хамгийн их нь Эхийнголд 60градус хүрч халсан..
Тунадас: Энэ 10 хоногт Хангайн бүсийн нутгаар буюу Баянбулагт 0.1мм, Галуут 0.4мм, Хамгийн их нь Шаргалжуутад 2.4мм хур тунадас орсон. Бусад нутгаар хур тунадас ороогүй.
Салхи: Энэ арав хоногт бүх нутгаар салхи шуурга ихтэй, салхины хурд 15м/с ээс их байсан.
Салхины хамгийн их хурд: Богд, Жинст сумуудад 22м/с хүрч шуурсан. Энэ арав хоногт нийт нутгаар 10м/с ээс дээш шуурсан хоногийн тоо 4-10 өдөр байна.
Нийт нутгаар бэлчээрийн усан хангамж сайн. Худгийн ус болон булаг шанд голын усаар ундаалж байна. Усан хангамж сайн байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд бод мал төллөж байна. Мөн ямаа самнах, хөөвөр хялгас бэлдэх ажил явагдаж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт болон зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 2-5 градусаар дулаарсан байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын таагүй байдлаас болж гарсан хүндрэл байхгүй.
- Ургамлын цухуйлтын үе шат эхлэж байна. Нийт нутгаар ургамлын ургалт удааширалтай байна.
2018-05-21