Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 05 ДУГААР САРЫН 1-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур Хангайн уулархаг нутгаар 5.3-8.6градус дулаан, говийн нутгаар 8.2-16.5градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 8.4-14.4градусын дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: 30градусыг давж дулаарсан газар байхгүй.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 12-15градус дулаан, говийн нутгаар 14-25градус дулаан, хээр талын бүсийн нутгаар 15-22градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Хөрсөндөө нийт нутгаар +40 градусыг давж халсан. Хамгийн их халсан нь Эхийнголд 58градус хүрч, халсан хоногийн тоо 9 өдөр байсан. Бусад сумуудад 2-8 өдөр 40градусыг давж халсан байна.
Тунадас: Энэ 10 хоногт Хангайн бүсийн нийт нутгаар 0.0-3.2мм хур тунадас орсон. Хээр талын болон говийн бүс нутгийн зарим газраар буюу Бууцагаан 0.5мм, Жинст 4.2мм, Баацагаан 1.0мм, Баянцагаан 0.3мм хур тунадас орсон. Хамгийн их тунадас Жинст сумд 4.2мм, Галуут сумд 3.2мм орсон.
Салхи: Энэ арав хоногт бүх нутгаар салхи шуурга ихтэй, салхины хурд 14м/с ээс их байсан.
Салхины хамгийн их хурд: Баянхонгор 25м/с, Галуут 24м/с хүрч шуурсан. Энэ арав хоногт 10м/с ээс дээш шуурсан хоногийн тоо 4-9 өдөр байна.
Нийт нутгаар бэлчээрийн усан хангамж сайн. Худгийн ус болон булаг шанд голын усаар ундаалж байна. Усан хангамж сайн байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд бод мал төллөж байна. Мөн ямаа самнах, хөөвөр хялгас бэлдэх ажил явагдаж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт болон зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 2-4 градусаар дулаарсан байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын таагүй байдлаас болж гарсан хүндрэл байхгүй.
- Ургамлын цухуйлтын үе шат эхлэж байна.
2018-05-11