Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 03 ДУГААР САРЫН 3-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур Хангайн уулархаг нутгаар 0.1-1.4градус дулаан, говийн нутгаар 3.1-13.5градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 3.8-8.0градусын дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй бага температур нь: -30градусыг давж хүйтэрсэн газар байхгүй. Хамгийн хүйтэн нь Гурванбулаг суманд -18градус хүрч хүйтэрсэн.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 2-4градус дулаан, говийн нутгаар 6-16градус дулаан, хээр талын бүсийн нутгаар 6-12градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй бага температур нь: Хөрсөндөө -40 градусыг давж хүйтрээгүй байна. Харин +40 градусыг давж Эхийнголд 3 өдөр, Баацагаанд 2 өдөр, Баянговьд 1өдөр дулаарсан байна.
Тунадас: Энэ 10 хоногт нийт нутгаар хур тунадастай, Хангайн бүсийн нутгаар 1.6-7.4мм, хээр талын болон говийн бүс нутгаар 0.0-5.1мм тунадас орсон. Хамгийн их тунадас Эрдэнэцогт суманд 7.4мм байлаа.
Салхи: Энэ арав хоногт бүх нутгаар салхи шуурга ихтэй, салхины хурд 14м/с ээс дээш шуургатай байсан.
Салхины хамгийн их хурд: Баянцагаан 22м/с, Богд, Галуут, Байдраг 21м/с, Баянөндөр, Жинст, Шинэжинст сумуудад 20 м/с, бусад нутгаар 14-18м/с хүрч шороон шуурга шуурсан.
Хангайн сумдаар бэлчээрийн усан хангамж сайн. Говийн болон хээр талын бүсийн нутгаар худгийн ус болон булаг шандны усаар ундаалж байна. Усан хангамж дунд зэрэг байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд бод болон бог мал төллөж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 5-7 градусаар дулаарсан байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар таатай нөлөө үзүүлэв.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
- Энэ 10 хоногт нийт сумдаас бог болон төл малын хорогдол гарч байгаа мэдээтэй байна.
2018-04-01