Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 03 ДУГААР САРЫН 1-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур Хангайн уулархаг нутгаар 7.9-12.9градус хүйтэн, говийн нутгаар 6.6градус хүйтнээс 3.2градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 2.5-6.5градусын хүйтэн байлаа.
Агаарын үнэмлэхүй бага температур нь: -30градусыг давж хүйтэрсэн газар байхгүй. Хамгийн хүйтэн нь Байдраг, Баянбулаг, Гурванбулаг сумуудад 26-29градус хүрч хүйтэрсэн.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 7-12градус хүйтэн, говийн нутгаар 6градус хүйтнээс 6градус дулаан, хээр талын бүсийн нутгаар 0-4градус хүйтэн байв.
Хөрсний үнэмлэхүй бага температур нь: Хөрсөндөө -40 градусыгдавж хүйтрээгүй байна.
Тунадас: Энэ 10 хоногт хангай болон говийн нутгийн зарим газраар бага зэргийн тунадас орсон. Хээр талын бүс нутгаар тунадас ороогүй. Хамгийн их тунадас Баянбулаг сумд 2.1мм орсон. Нийт нутгаар цасгүй.
Салхи: Энэ арав хоногт бүх нутгаар 10м/с ээс дээш салхи шуургатай байсан.
Салхины хамгийн их хурд: Баянхонгор 28м/с, Баянцагаан, Баянговь, Баянлиг, Богд, Галуут, Шинэжинст сумуудад 14-20 м/с хүрч шороон шуурга шуурсан.
Хангайн сумдаар бэлчээрийн усан хангамж сайн. Говийн болон хээр талын бүсийн нутгаар Худгийн ус болон булаг шандны усаар ундаалж байна. Усан хангамж дунд зэрэг байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд бог мал төллөж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 3-5 градусаар дулаарсан байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар таатай нөлөө үзүүлэв.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
- Энэ 10 хоногт нийт сумдаас малын хорогдолын мэдээ ирээгүй.
2018-03-11