Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 ОНЫ 07 ДУГААР САРЫН 2-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗУНШЛАГЫН МЭДЭЭ /%-ИАР /
2017 оны 07-р сарын 20-ны байдлаар
Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 16.5-20.6 градус дулаан, говийн нутгаар 20.6-31.0 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 20.5-26.5 градус дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: Баянбулаг, Баянөндөр, Гурванбулаг сумуудаас бусад бүх сумдад +30 градусыг давж халсан байна.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 22-28 градус дулаан, говийн нутгаар 27-37 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 28-32 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Бүх сумдууд хөрсөндөө +40 градусыг давж халсан байна.
Тунадас : Энэ арав хоногт хангайн уулархаг нутгаар тунадас 7.4-22.5 мм, говийн нутгаар 0.0-6.7 мм, харин хээр талын бүсийн нутгаар 0.9-11.8 мм хур тунадас орсон байна.
Хамгийн их тунадас нь: Байдраг сумд 22.5 мм тунадас орсон.
Хамгийн бага тунадас нь: Эхийнгол сумд 0.0 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт нийт нутгаар салхи шуурга ихтэй байв. Салхины хамгийн их хурд: Баянхонгор, Байдраг, Баянцагаан, Баянговь, Богд, Шинэжинст сумдад 18м/с хүрч шуурсан байна. Бусад сумдаар 8-12 м/с хүрч шуурсан.
Бэлчээрийн усан хангамж дунд. Худгийн ус болон гол, горхи харзны усаар ундаалж байгаа боловч голын ус багасан, булаг шанд ширгэж байгаа мэдээтэй байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйд бод болон бог малын сааль сүү боловсруулах, хонь хяргах, малчид отор нүүдэл хийх зэрэг ажил явагдаж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт болон зам тээвэр саатаагүй, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 2-5 градусаар халсан байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар таатай нөлөө үзүүлэв.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна
ХААЦУ-ЫН ХЭСЭГ
2017-07-21