Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 ОНЫ 07 ДУГААР САРЫН 1-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗУНШЛАГЫН МЭДЭЭ
2017 оны 07-р сарын 10-ны байдлаар
Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 13.8-18.7 градус дулаан, говийн нутгаар 18.7-28.3 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 19.3-25.1 градус дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: Говийн нийт сумуудад +30 градусыг давж халсан байна.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 20-27 градус дулаан, говийн нутгаар 26-35 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 26-34 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Бүх сумдууд хөрсөндөө +40 градусыг давж халсан байна.
Тунадас : Энэ арав хоногт хангайн уулархаг нутгаар тунадас 1.0-29.4 мм, говийн нутгаар 0.7-4.5 мм, харин хээр талын бүсийн нутгаар 5.7-9.7 мм хур тунадас орсон байна.
Хамгийн их тунадас нь: Баянбулаг сумд 29.4 мм тунадас орсон.
Хамгийн бага тунадас нь: Баян-Өндөр сумд 0.7 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт нийт нутгаар салхи шуурга ихтэй байв. Салхины хамгийн их хурд: Богд сумд 22м/с хүрч шуурсан байна. Бүх сумдад 10 м/с-ээс дээш салхи шуургатай байсан байна.
Бэлчээрийн усан хангамж сайн. Худгийн ус болон гол, горхи харзны усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйд бод малын төл хүлээн авах, ямаа самнах зэрэг ажил явагдаж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт болон зам тээвэр саатаагүй, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 5-10 градусаар халсан байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар таатай нөлөө үзүүлэв.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
ХААЦУ-ЫН ХЭСЭГ
2017-07-11