Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 ОНЫ 05 ДУГААР САРЫН 1-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 3.2-5.5 градус дулаан, говийн нутгаар 5.3-15.4 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 6.8-12.8 градус дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: +30 градусыг давж нийт сумдаар халаагүй байна.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 8-10 градус дулаан, говийн нутгаар 13-18 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 10-22 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Бууцагаан, Гурванбулаг сумуудаас бусад бүх сумдаар хөрсөндөө +40 градусыг давж халсан байна.
Тунадас : Энэ арав хоногт хангайн уулархаг нутгаар тунадас 0.5-17.8 мм, говийн нутгаар 0.0-5.1 мм, харин хээр талын бүсийн нутгаар 1.5-5.6 мм хур тунадас орсон байна.
Хамгийн их тунадас нь: Шаргалжуут суманд 17.8 мм тунадас орсон.
Хамгийн бага тунадас нь: Богд сумд 0.0 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт ихэнх нутгаар салхи шуурга ихтэй байв. Салхины хамгийн их хурд: Шинэжинст сумд 28 м/с хүрч шуурсан байна. Богд, Баянцагаан, Баянөндөр, Баянговь, Эхийнгол сумуудад 24-26 м/с, бусад бүх сумдад 12-20 м/с салхи шуургатай байсан байна.
Бэлчээрийн усан хангамж сайн. Худгийн ус болон гол, горхи харзны усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Цаг агаарын байдал мал аж ахуйд бод мал төллөх, зарим нэг малд нэмэгдэл тэжээл өгөх, ямаа самнах зэрэг ажил зохиогдож байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 1-3 градусаар сэрүүхэн байсан байна.
- Энэ 10 хоногт салхи шуурга ихтэй байсанч цаг агаарын тааламжгүй нөхцлөөс шалтгаалж ямар нэгэн хохирол гарсан тухай мэдээ ирээгүй.
- Энэ 10 хоногт малын хорогдлын мэдээ ирээгүй.
БАЯНХОНГОР АЙМГИЙН БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН ӨНДӨР / СМ-ЭЭР /
2017 ОНЫ 05-Р САРЫН 10-НЫ БАЙДЛААР
БАЯНХОНГОР УЦУОШГАЗАР
ХААЦУ-ЫН ХЭСЭГ 2017-05-11