Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
БАЯНХОНГОР АЙМГИЙН 2022-2023 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦ БАГТААМЖИЙН МЭДЭЭ
2022-2023 ОНЫ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2022-2023 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.
Зуншлагын байдлыг 10 хоног тутамд үнэлсэн зургаас үзвэл 6 дугаар сарын 20-оос 8 дугаар сарын 20-ны хугацаанд нийт нутгийн 5 орчим хувьд сайн, 50 гаруй хувьд дунд зэрэг, 45 орчим хувьд муу гэж үнэлэгдсэн байна.
Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:
23.9 % - 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)
15.6 % - 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй)
34.4 % - 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)
7.7 % - 301-500 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)
18.4 % - 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна. Өөрөөр хэлбэл өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 15 орчим хувьд хүрэлцээтэй байхаар, харин 85 гаруй хувьд хэтэрч гарлаа.
Сумдын дүнгээр авч үзвэл: Баянбулагийн Сангийн далай 1-р баг, Битуугийн ам 4-р баг, Жаргалант 2-р баг, Байдрагийн Хөндлөн булаг 3-р баг, Заг сумын Баян-Улаан 2-р баг, Эрдэнэцогт сумын 1 баг Сэнжит, 3-р баг Өвгөнжаргалант, Жинстийн Хөнөг 3-р баг, Баян-Өндөрийн Илгэн 2-р баг Өлзийт сумын ихэнх багууд бэлчээр хүрэлцээтэй гарсан байна.
Энэ жил Хээр тал болон говийн бүс нутгаар зуны турш гандуу болон гантай,халуун хуурай салхи, ялангуяа 7 дугаар сард олон жилийн дунджаас 1.1-3.7 градусаар халж байсан нь бэлчээрийн ургамлын ургалтанд таагүй нөлөөлж, нэгжийн ургац арви муутай гарч, улмаар бэлчээрийн даац ихээхэн хэтэрч гарах үндсэн нөхцөл болсон. Мөн хур тунадас хангалтгүй орж, зуншлага дунд буюу муу байсан зарим нутагт даац хэтэрч гарсан нь малын тоо ахиу байгаатай холбоотой.
Бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан) гарсан сумдад Баянхонгорын Гурванбулаг, Галуут, Бөмбөгөр, Баян-Овоо, Баянхонгор, Баянговь, Баянлиг, сумд хамрагдаж байна.
Харин Баянхонгорын Хүрээмарал, Бууцагаан, Богд, Жаргалант, Эрдэнэцогт, Баацагаан, Жинст, Баянцагаан, Баян-Өндөр, Шинэжинст сумдын нутгаар 3-5 дахин хэтэрч (улбар шар) гарлаа. Мөн нутгийн 34 хувьд даац 1-3 дахин хэтэрч (шар) гарсан.
Ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан сумдын нутагт өвс хадлан, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малаа борлуулах, тоог бууруулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж, өвөлжилт хаваржилтанд эртнээс бэлтгэх шаардлагатай байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УС ЦАГ УУР, ОРЧНЫ СУДАЛГАА МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭН
БАЯНХОНГОР УЦУОШТӨВ 2022-08-29