7 хоногийн тойм

2020 оны 03 дугаар сарын 16-наас 23-ныг хүртэлх

өнгөрсөн 7 хоногийн тойм мэдээ:

Хур тунадас /мм-ээр/: 20-нд Гурванбулаг, Бууцагаан, Хүрээмарал, Галуут, Эрдэнэцогт, Шаргалжуутын нутгаар 1-2.0мм, Баянбулаг, Богд, Бөмбөгөрийн нутгаар 0-0.4мм цас орсон байна.

Цасан бүрхүүл: байхгүй.

Салхи: 16-ны өдөр  Баянбулаг,  Шинэжинст, Эхийн гол, Хориулт, Байдраг, Баацагаан, Бөмбөгөр, Бууцагаан, Бодь, Хүрээмарал сумдын нутгаар 10-14м/с хүрч ширүүссэн.

 Агаарын температурын хамгийн их: Хангайн уулархаг нутгаар 4-9 градус, говийн нутгаар 12-17 градус, Эхийнголын Баянбүрд орчмоор 17-19 градус, Алтайн салбар уулс болон хээр талын нутгаар 8-13 дулаан  байлаа. Хамгийн дулаан нь Эхийнгол 22, 23-нд  22 градус дулаан байлаа.

 Агаарын температурын хамгийн бага: Хангайн уулархаг нутгаар 9-14 градус, говийн нутгаар 4-9 градус, Алтайн салбар уулс, хээр талын нутгаар 6-11 градус хүйтэн байлаа. Хамгийн хүйтэн нь 21-нд  Гурванбулаг 18 градус хүйтэн байв.

 

 

Тойм мэдээ бичсэн: Цаг уурч Б.Энхбаяр