БАЯНХОНГОР АЙМГИЙН 2019 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ

Агаарын сарын дундаж температур нь хангайн уулархаг нутгаар -0.9-өөс 2.60С, тал хээрийн нутгаар 3.8-аас 5.30С,  говийн нутгаар 8.7-оос 15.50С-ийн хооронд хэлбэлзэж байгаа нь нийт нутгаар Олон Жилийн Дундажаас 2.1-ээс 5.00С дулаарсан.

Хамгийн дулаан температур хангайн уулархаг нутгаар 14.0-өөс 17.10С, тал хээрийн нутгаар 18.9-өөс 19.20С, говийн нутгаар 20.1-ээс 29.50С хүрч дулаарсан.

Сарын хамгийн хүйтэн температур хангайн уулархаг нутгаар -11.4-өөс -21.70С, тал хээрийн нутгаар -8.5-аас -10.70С, говийн нутгаар -4.6-аас 0.60С хүрч хүйтэрсэн.

Хур тунадас хангайн уулархаг нутгаар 7.0-оос 14.2 мм, тал хээрийн нутгаар 8.8-аас 11.4 мм,  говийн нутгаар 0.0-оос 10.9мм хооронд хэлбэлзэж ОЖД-аас Эхийн гол, Хориулт, Баянлиг, Баянцагаан, Шаргалжуут, Баянбулаг сумдаар бага, бусад нутгаар 0.6-аас 11.7 мм нэмэгдэж хур тунадас буусан.

 Агаарын харьцангуй чийг хангайн уулархаг нутгаар 40%-иас 44%, тал хээрийн нутгаар 28%-иас 38%,  говийн нутгаар 28%-иас 34%-тай байлаа.

Салхины дундаж хурд Баянхонгор аймгийн нийт нутаг дэвсгэрт 2.6-аас 6.0м/с, салхины хамгийн их хурд  14-24м/с хүрч салхилж нийт нутгаар 1-16 өдөр шороон шуурга ажиглагдсан.

Цаг уур, уур амьсгалын инженер Л.Алимаа