Баянхонгор аймгийн 2017 оны 04 дүгээр сарын уур амьсгалын тойм

БАЯНХОНГОР АЙМГИЙН 04 ДҮГЭЭР

САРЫН УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

Агаарын дундаж температур нь хангайн уулархаг нутгаар -5.6-аас 2.20С, тал хээрийн нутгаар 0.7-оос 1.30С,  говийн нутгаар 5.0-аас 11.80С, Алтай нурууны салбар уулсад  орших Баянцагаан, Баян-Өндөр, Шинэжинст нутгаар 0.7-оос 2.00С -ийн хооронд хэлбэлздэг. Агаартаа шөнийн хугацаанд сарын турш буюу 30 хоног  хүйтэрдэг бол,  өдөртөө нутгийн өмнөд хэсэгт 30 хоног дулаарах нь бий.

   Орох хур тунадасны хэмжээ маш бага  буюу жилд ордог тунадасны 1-2%-ийг эзэлнэ. Энэ нь тоон утгаар  0.0-2.0мм орчим байх юм. Хур тунадастай хоногийн тоо 1-2 хоног байна. Хур тунадасны хэлбэр нь цас, аадар цас гэх мэт өвлийн шинжтэй байх ба ховор тохиолдолд нутгийн өмнөд хэсгээр нойтон цас орох нь бий.

   Салхины дундаж хурд нийт нутгаар 3.3- 6.0м/сек хүрдэг. Үнэмлэхүй Хамгийн их хурд жил бүр харилцан адилгүй ба явцаас үзэхэд говийн нутгаар 18-24м/сек, тал хээрийн нутгаар 14-18м/сек, хангайн уулархаг нутгаар 12-16м/сек байдаг.

            Хүчтэй салхитай өдрийн тоо дунджаар 2-5 хоног байдаг. Шороон шуурганы давтагдал салхины эрчим, давтагдлаас хамаарах ба 5-10 орчим байна. Агаар, хөрсний чийгшил, хур тунадасны давтагдал, орсон хэмжээнээс хамаараад шөнийн хугацаанд хяруу харилцан адилгүй давтагдалтайгаар ажиглагдана. Өөр онцын үзэгдэлгүй