БАЯНХОНГОР АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН 2017 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ

БАЯНХОНГОР АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН 2017 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ

Гадаргын усны чанар

Баянхонгор аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2017 оны 11 дүгээр сард Түйн-Баянхонгор /дээд/, Баянхонгор /доод/, Түйн-Богд хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч, ний 3 сорьцонд усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлт, тухайлбал усан орчин (pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), төмөр (Fe)-ийг тодорхойллоо.

2017 оны 11 дүгээр сард хийсэн Баянхонгор аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

1 дүгээр хүснэгт

Гол, мөрөн-

Хяналт-шинжилгээний цэг

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Түйн-Баянхонгор /дээд/

4.4

3.6

0.4

0.28

0.001

0.008

2

Түйн-Баянхонгор /доод/

4.1

3.4

0.8

0.31

0.001

0.011

3

Түйн-Богд

 

 

0.3

0.12

ilr

0.011

 

Усны чанарын стандарт

MNS 4586:98

6 багагүй

3

10.0

0.5

0.02

0.1

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Түйн, Түйн голын Баянхонгор дээд, Баянхонгор доод хяналт-шинжилгээний  цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 162.6–172.3 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн байна. Усны хатуулаг 2.05-2.20 мг-экв/л буюу зөөлөн устай байна. Дээрх хүснэгтээс хархад БХХ5-ийн агууламж давсан үзүүлэлтэй  байна.

Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

           Баянхонгор сумын “Чандмань- Баянхонгор” ХК-ийн ЦБ-ийн орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны стандарт MNS4943:2015 дахь зөвшөөрөгдөх дээд агууламж (цаашид ЗДХ)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.                                   

       2 дугаар хүснэгт

Цэвэрлэх байгууламж

Цэг

рН

Ж/Б

БПК5

ПИЧ

Нийт азот

Pнийт

Цэвэрлэгээний чанар, %

MNS 4943:2015

 

5-9

30

20

20

15

1.5

 

“Чандмань- Баянхонгор” ХК-ийн ЦБ

Орох

9.11

122.8

66.1

35.0

 

 

34.9

Гарах

8.90

82.0

43.0

16.7

4.20

0.223

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, Ж/б-жинлэгдэх бодис, MNS:4943-2015 стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох цэвэршүүлсэн бохир усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ)-ээс давсан үзүүлэлтүүдийг  тодруулав.

           Цэвэршүүлээд гарч байгаа усан дахь бохирдуулах бодисын агууламжийг Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны стандарт MNS 4943:2015 дахь зөвшөөрөгдөх дээд агууламж (ЗДХ)-тай харьцуулахад БХХ5  Ж/Б , ПИЧ давсан байна.

 

БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ