Улирлын төлөв

 БАЯНХОНГОР АЙМГИЙН 2019 ОНЫ VIII-X САРЫН ЦАГ АГААРЫН

УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Наймдугаар сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь  уулархаг нутгаар 6-12 градус, Баянлиг, Богд, Жинстийн нутаг, Шинэжинст, Баян-Өндөрийн өмнөд хэсгээр 18-26 градус, бусад нутгаар 12-18 градус дулаан байдаг.

Энэ сард Баянлиг, Богд, Жинст, Баацагааны нутаг, Шинэжинст, Баян-Өндөрийн нутгаар дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Уур амьсгалын дунджаар хур тунадас Уулархаг нутгаар 40-70 мм, Баян-Өндөр, Шинэжинстийн өмнөд хэсэг, Баянлигийн өмнөд хил дагуу 10-20 мм, бусад нутгаар 20-40 мм ордог.

Энэ сард Баян-Өндөр, Шинэжинстийн өмнөд хэсэг, Баянлигийн өмнөд хил дагуу уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Есдүгээр сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Баянлиг, Богдын нутаг, Шинэжинст, Баян-Өндөрийн өмнөд хэсгээр 12-19 градус, Уулархаг нутаг, Хүрээмарал, Бууцагаан, Бөмбөгөрийн хойд хэсгээр 2-6 градус, бусад нутгаар 7-11 градус дулаан байдаг.

Энэ сард нийт нутгаар агаарын температур дунджийн орчим байх төлөвтэй.

Уур амьсгалын дунджаар хур тунадас Эрдэнэцогт 20-25мм, Баян-Өндөр, Шинэжинстийн өмнөд хэсэг, Баянговь, Баянлигийн өмнөд хил дагуу 5-10 мм, бусад нутгаар 10-20 мм ордог.

Энэ сард Гурванбулаг, Байдраг, Галуут, Баян-Овоо, Өлзийтийн нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Аравдугаар сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Уулархаг нутаг, хээр талын зарим нутгаар 2-10 градус хүйтэн, Баян-Өндөр, Шинэжинстийн өмнөд хэсэг, Баянговь, Баянлиг, Жинст, Богдын нутгаар 2-10 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 2 градус дулаан байдаг.

Энэ сард нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй.

Уур амьсгалын дунджаар хур тунадас Шинэжинст, Баян-Өндөр, Баянговийн нутгаар 0-5мм, бусад нутгаар 0-10 мм ордог.

Энэ сард Шинэжинст, Баян-Өндөр, Баянговь, Баянбулаг, Хүрээмарал, Бууцагаан, Бөмбөгөр, Загийн нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.  

 ОРЧИЛ УРСГАЛ, УРТ ХУГАЦААНЫ ПРОГНОЗЫН СУДАЛГААНЫ ХЭЛТЭС

 2019 оны 6 дугаар сарын 24

 

МЭДЭЭ НАРИЙВЧИЛСАН: ЦАГ УУРЧ Ц.БАЯР-ӨЛЗИЙ