Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага

Баянхонгор аймгийн 2019 оны уур амьсгалын өөрчлөлт хандлага

Шинэчлэгдсэн: 2020-04-03 03:45:54

 

БАЯНХОНГОР АЙМГИЙН 2019 ОНЫ УУР АМЬСГАЛЫН

ӨӨРЧЛӨЛТ ХАНДЛАГА

 

   Агаарын жилийн дундаж температур нь хангайн уулархаг нутгаар 0.3-аас -4.90С, тал хээрийн нутгаар 0.9-өөс 1.90С,  говийн нутгаар 4.4-өөс 9.60С, Говь-Алтайн салбар уулсаар 1.4-өөс 2.5 градиусын хооронд хэлбэлзэж байгаа нь нийт нутгаар Олон Жилйин Дундажаас 0.7-оос 2.60С дулаарсан.

   Жилийн хамгийн хүйтэн температур 2 сардаа ажиглагдаж хангайн уулархаг нутгаар -33.2-оос -41.80С, тал хээрийн нутгаар -30.0-аас -33.90С, говийн нутгаар -28.4-өөс -32.90С хүрч хүйтэрсэн байхад хамгийн дулаан температур 7 сардаа хангайн уулархаг нутгаар 23.0-аас 26.90С, тал хээрийн нутгаар 27.0-оос 30.00С, говийн нутгаар 33.8-аас 38.10С хүрч дулаарсан.

   Хур тунадасны хувьд Баянхонгор аймгийн газар бүрт өөр хандлагатай байна. Тухайлбал хангайн уулархаг нутгаар 148.1-ээс 217.0 мм, тал хээрийн нутгаар 62.5-аас 171.5мм,  говийн нутгаар 37.5-аас 108.3мм хооронд хэлбэлзэж Олон Жилийн Дундажаас хангайн уулархаг нутаг, говийн зарим нутгаар 4.0-өөс 25.5 мм нэмэгдсэн бол тал хээрийн нутгаар 9.9-өөс 32.6 мм-ээр буурчээ.

 

Нэг өдөр орох хамгийн их хур тунадас аймгийн ихэнх нутгаар  08 дугаар сарын 7, 8-нд тохиож хамгийн их хур тунадас Баянхонгор сумд 30.6 мм оржээ.

    Аймгийн нийт нутгаар хур тунадастай хоногийн тоо 23-88 өдөр байсан бол цасан бүрхүүл 21-112 өдөр тогтсон.

   Салхины дундаж хурд хангайн уулархаг нутгаар 2.2-оос 5.4м/с, тал хээрийн нутгаар 2.2-оос 3.6м/с,  говийн нутгаар 2.3-аас 4.9м/с хүрсэн. Салхины хамгийн их хурд нийт нутгаар 5 сард тохиож 14-28м/с хүрч салхилж нийт нутгаар жилийн туршид хүчтэй салхитай өдөр 1-36 өдөр ажиглагдсан.

    Шороон шуурганы давтагдал хангайн уулархаг нутаг, тал хээрийн нутгаар 3-аас 12 өдөр, говийн нутгаар 1-ээс 28 өдөр ажиглагдаж  цасан болон орон шуурга нийт нутгаар 1-ээс 25 өдөр тохиосон байна.

 

 

Уур амьсгалын өөрчлөлт хандлагыг бичсэн:

Цаг уур, уур амьсгалын ерөнхий технологич инженер Л.Алимаа

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
БАЯНХОНГОР АЙМГИЙН 2018 ОНЫ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ХАНДЛАГА 2019-02-28 1970-01-01 284
Баянхонгор аймгийн 2017 оны уур амьсгалын өөрчлөлт хандлага 2018-05-03 1970-01-01 370
Баянхонгор аймгийн уур амьсгалын өөрчлөлт, хандлага 2017-09-15 1970-01-01 1344