Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Баянхонгор аймгийн Гадаргын усны чанар 2019 оны 10 сар

Шинэчлэгдсэн: 2020-02-16 19:22:16

 БАЯНХОНГОР АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ 2019 ОНЫ 10 ДУГААР САРЫН ЕРӨНХИЙ  ТӨЛӨВ БАЙДАЛ 

Баянхонгор аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори Цаг уур орчны шинжинжилгээний газрын даргын тушаалаар батлагдсан хөтөлбөрийн дагуу гадаргын

усны хяналт шинжилгээг

                        Түйн-Баянхонгор /дээд/

                        Түйн-Баянхонгор /доод/

                        Түй-Богд

                        Заг-Заг

                        Байдраг-Баянбүрд

                        Орог-Богд

                        Бөөнцагаан-Баацагаан

                        Хөх-Гурванбулаг

                        Галуут-Цагаантуруут

                        Шаргалзуут-Шаргалзуут /дээд/

                        Шаргалзуут-Шаргалзуут /доод/

харуулуудад ирсэн нийт 11 сорьцонд 154 элемент тодорхойлсон. /нэг сорьцонд 14 элемент/  

Усны чанарын төлөв байдлыг илэрхийлэхэд голчлон дараах физик, химийн үзүүлэлтийг ашигладаг. Үүнд: температур, цахилгаан дамжуулах чанар, жинлэгдэх бодис зэрэг физик үзүүлэлтүүд болон ууссан хийнүүд ба органик бодисын исэлдэлт: O2,БХХ5,ПИЧ, давсны ионууд: Ca, Mg, Na+K, SO4, Cl, HCO3, биоидэвхит элементүүд: NH4, NO2, NO3,  мөн зарим микроэлементүүд /Fe/ болно.

Түйн-Баянхонгор харуул: Түйн голын усны чанарыг тодорхойлохын тулд хяналтын 2 цэгээс нийт 2 сорьц авсан. Түйн голын эрдэсжилт жилийн дунджаар 117.0-120.0мг/л буюу харьцангуй бага байна. Химийн найрлагаараа гидрокарбонатын ангид хамрагдана. Байнгын бохирдуулагч эх үүсвэр ховор юм. Гэхдээ голын сав дагуу хуримтлагдсан элдэв хог хаягдал үерийн үед угаагдах, хаврын шар ус, зуны хур борооны үед бохирдол ихэсдэг. Усан дахь хүнд металлаас төмрийн ионы агууламж 0.05 мг/л байна.

           Усны хатуулаг дунджаар 1.37-1.44 мг/экв/л-т хэлбэлзэж эрдэсжилтээс шууд хамаарч өөрчлөгдөнө. Усны рН-ийн хэмжээ дунджаар 6.78-7.02 буюу сул шүлтлэг устай.

Гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS 4586:98 усны чанарын стандартай харьцуулан доорх хүснэгтэд:

 

    Усны харуулын нэр

                     Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

NO3

1

Түйн-Баянхонгор /дээд/

8.1

3.7

0.8

0.18

0.003

0.012

0.06

2

Түйн-Баянхонгор /доод/

8.0

3.7

0.9

0.22

0.003

0.012

0.07

3

Байдраг-Байдраг

 

 

0.3

0.06

0.002

ilr

0.04

4

Заг-Заг

 

 

0.4

0.21

0.003

0.012

0.06

5

Байдраг-Баянбүрд

 

 

0.2

0.13

0.004

0.008

0.05

6

Орог-Богд

 

 

3.2

0.50

0.029

0.106

0.18

7

Бөөнцагаан-Баацагаан

 

 

3.3

0.64

0.034

0.130

0.32

8

Хөх-Гурванбулаг

 

 

1.8

0.44

0.019

0.053

0.14

9

Галуут-Цагаантуруут

 

 

0.8

0.17

0.005

ilr

0.03

 10

Шаргалзуут-Шаргалзуут-1

 

 

2.1

0.29

0.017

0.057

0.09

 11

Шаргалзуут-Шаргалзуут-2

 

 

2.7

0.30

0.018

0.069

0.12

 

MNS 4586:98

6

3

10.0

0.5

0.02

0.1

9.0

Заг-Заг харуул: Заг гол нь Хангайн нурууны өврөөс эх авч урссаар Баацагаан сумын нутаг дахь Бөөнцагаан нуурт цутгадаг. Усны эрдэсжилт 139.7 мг/л байна. Эрдэс фосфор 0.012 мг/л байна. Харин төмрийн ион 0.03 мг/л, Фторын агууламж 0.07 мг/л. Стандартаас давсан химийн үзүүлэлт байхгүй байна.

Шаргалжуут-Шаргалжуут харуул: Шаргалжуут голын усны чанарыг тодорхойлохын тулд хяналтын хоёр цэгээс  сорьц авсан. Шинжилгээний дүнгээр ус бохирдуулах бодисын агууламж хэвийн ба усны эрдэсжилт дунджаар 153.3-162.8мг/л байна. Хатуулаг 1.79-1.90 мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 250.1-300.0  байна. Харин төмрийн агууламж 0.09-0.11мг/л, Фторын агууламж 0.34-0.35 мг/л. Стандартаас давсан химийн үзүүлэлт байхгүй байна.

Байдраг-Байдраг харуул: Байдраг гол нь Хангайн нурууны өврөөс эх авч урссаар Баацагаан сумын нутаг дахь Бөөнцагаан нуурт цутгадаг ба ус хураах талбай нь 2529 км2  голын урт нь 218.1 км байдаг. Шинжилгээний дүнгээр ус бохирдуулах бодисын агууламж хэвийн ба усны эрдэсжилт дунджаар 99.4 мг/л  байна. Усны хатуулаг бага, дунджаар 1.14 мг/л зөөлөн устай. Усны рН-ийн хэмжээ дунджаар 6.61 /6.8- 8.9/ буюу сул шүлтлэг устай.

Галуут-Цагаантуруут харуул: 10 дугаар сарны шинжилгээний дүнгээр   усны эрдэсжилт 108.7 мг/л  байна. Хатуулаг 1.29 мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 190.1  байна. Харин төмрийн ион 0.01 илрээгүй, Фторын агууламж 0.12 мг/л.

Байдраг-Баянбүрд харуул: Усны эрдэсжилт 146.8 мг/л. Бусад ус бохирдуулах бодисын агууламж хэвийн байсан байна.

Бөөнцагаан-Баацагаан нуурын харуул: Баацагаан сумын нутаг олон нуурын хөндийд байдаг бүлэг нуурын хамгийн том нуур юм. 252.0 км2 талбайтай 24 км урт, 19.0 км өргөн, эргийн шугамын урт 81 км ба эрэг нь намхан элсэрхэг нийтдээ 3350 км2 талбайгаас усжина. Хур тунадас, гадаргын ба гүний урсацаар сэлбэгддэг. Бөөнцагаан  нуурын усны түвшний хэлбэлзэл ба усны химийн найрлагын харилцан шүтэлцээ зэрэгт үндэслэн нуурын усны эрдэсжилт нуурын услагаас хамаарч өөрчлөгддөг ба услаг багатай жил хлорт натрийн давстайвтар, хатуу, шүлтлэг орчинтой устай болдог. Бөөнцагаан нуурын усны цахилгаан дамжуулах чанар болон эрдэсжилт  169.4 мг/л байна. Хатуулаг 1.94 мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 260.0  байна. Харин төмрийн ион 0.13 мг/л, Фторын агууламж 0.29 мг/л.

 Хөх-Гурванбулаг хуурын харуул: Хөх нуур нь Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутагт оршидог 17.2 км2 талбайтай. 12.8 км урт 1.7 км өргөн,  дундаж гүн 15.5 м, нуурын эзэлхүүн 206 сая м3 тагийн хэт цэнгэг нуур юм. Хөх нуурын усны химийн найрлага, чанарын хяналт- шинжилгээний дүнгээр усны эрдэсжилт 149.2 мг/л. Хатуулаг 1.77 мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 270.8  байна. Харин төмрийн ион 0.12 мг/л, Фторын агууламж 0.52 мг/л. Усны рН-ийн хэмжээ 7.00 буюу сул шүлтлэг устай.

Орог-Богд нуурын харуул: Богд сумын нутагт Их Богдын ар хормойд 1217 метр өндөрт байдаг нуур юм. Эргийн байдал адилгүй, өмнө хэсгээр Их Богд уулын хормой алгуур намсаж тэгшивтэр гадарга үүсгэж уулын хормойгоос олон арван булаг ундарч орчныг намагжуулдаг. Нуурын баруун хойд талаар 10 гаруй км урт 1.0-1.5 км өргөн элсэн тарамцаг эмжиж бас эртний нуурын татралтын далан зээг байдаг. Нуурын талбай 140 км2 ба 31.8 км урт, 7.7 км өргөн, эргийн шугамын урт 75 км хүрдэг боловч тогтворгүй зарим жил хатдаг.  Нуурын гүн 5 метр, эзэлхүүн 420 сая м3. Нуурын ёроолд хүхэр устөрөгчийн сулавтар үнэртэй хар хөх, цайвар лаг шавар тархаж гүйхэн устай учраас бараг ёроолдоо хүртэл жигд халдаг. Усны эрдэсжилт  157.8 мг/л байна. Хатуулаг 1.90 мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 157.8  байна. Харин төмрийн ион 0.16 мг/л, Фторын агууламж 0.39 мг/л. Усны рН-ийн хэмжээ 6.78 буюу сул шүлтлэг устай.

Гадаргын болон нуурын усны чанарт нөлөөлөх бохирдлын эх үүсвэрийн тодорхойлолтыг  химийн шинжилгээ хийсэн үзүүлэлт бүрээр MNS 4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж /ХА/-тай харьцуулахад ус бохирдуулах бодисын агууламж хэвийн байна. Бөөнцагаан, Орог нууруудын усны чанарыг илтгэх гол үзүүлэлт Аммони,  Бөөнцагаан нитридын агууламжаас хүлцэх агууламж /ХА/-аас  давсан байна.

ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Чандмань-Баянхонгор” ХХК–ны Цэвэрлэх байгууламжын хаягдал усны орох, гарах 2 цэгээс сорьц авч лабораторийн нөхцөлд хийжүүлэлтийг хийж, химийн задлан шинжилгээг хийсэн ба  цэвэршүүлэлтийн хувийг бодож гаргасан. ЦБ-ийн шинжилгээний дүн цэвэршүүлэлтийн хувь 57.8 байна.

Төв ЦБ-д орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ)-тэй харьцуулан доорх хүснэгтэд үзүүллээ.

Төв ЦБ-аас сорьц авсан цэг

рН

Ж/б

мг/л

БПК5

мг/л

ПИЧ

мг/л

Нийт азот мг/л

P

мг/л

SO4

мг/л

MNS 4943:2015   /ЗДХ/

6-9

30

20

20

15

 

 

орох

7.18

69.7

88.2

40.9

 

 

 

гарах

6.72

40.7

35.0

19.9

0.97

0.171

 

Цэвэршилт, хувь

60.3 %