Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

БАЯНХОНГОР АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН 2017 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2018-11-19 02:53:15

БАЯНХОНГОР АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН 2017 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ

1.Гадаргын усны чанар

Баянхонгор аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2017 оны 09 дүгээр сард Түйн-Баянхонгор /дээд/, Баянхонгор /доод/, Байдраг-Байдраг, Байдраг-Баянбүрд,Заг-Заг Шаргалжуут-Шаргалжуут /дээд/, Шаргалжуут-Шаргалжуут /доод/, хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч, нийт 7 сорьцонд усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлт, тухайлбал усан орчин (pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), төмөр (Fe)-ийг тодорхойллоо.

2017 оны 09 дүгээр сард хийсэн Баянхонгор аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

1 дүгээр хүснэгт

Гол, мөрөн-

Хяналт-шинжилгээний цэг

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Түйн-Баянхонгор /дээд/

7.9

3.3

1.2

0.04

0.001

0.008

2

Түйн-Баянхонгор /доод/

7.9

3,7

3.5

0.08

0.002

0.011

3

Байдраг-Байдраг

 

 

0.6

0.04

ilr

0.004

4

Шаргалжуут-Шаргалжуут /дээд/

 

 

3.2

0.05

0.001

0.028

5

Шаргалжуут-Шаргалжуут /доод/

 

 

4.1

0.11

0.001

0.041

6

Заг-Заг

 

 

1.1

0.02

0.001

0.006

7

Байдраг-Баянбүрд

 

 

0.8

0.04

0.001

0.007

 

Усны чанарын стандарт

MNS 4586:98

6 багагүй

3

10.0

0.5

0.02

0.1

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Түйн, Түйн голын Баянхонгор дээд, Баянхонгор доод хяналт-шинжилгээний  цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 204.5–220.1 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн байна. Усны хатуулаг 2.65-2.90 мг-экв/л буюу зөөлөн устай байна. Дээрх хүснэгтээс хархад БХХ5-ийн агууламж давсан үзүүлэлтэй  байна.

 Шаргалжуут, Шаргалжуут голын Шаргалжуут дээд, Шаргалжуут доод хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 163.4-169.6 мг/л, Шаргалжуут дээд, доод хяналт-шинжилгээний цэгийн орчим усан дахь аммонийн азот /NH­4/-ын агууламж 0.05 – 0.11 мг/л MNS4586-98 усны чанарын стандартыг даваагүй  байна.

Заг, Заг-заг хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 170.7 мг/л, голын ус эрдэс азотын болон органик бодисын бохирдолгүй, цэвэр байлаа.

Байдрагийн голын хяналт-шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд MNS4586-98 усны чанарын стандартыг даваагүй  байна.

Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

           Баянхонгор сумын “Чандмань- Баянхонгор” ХК-ийн ЦБ-ийн орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны стандарт MNS4943:2015 дахь зөвшөөрөгдөх дээд агууламж (цаашид ЗДХ)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.                                          2 дугаар хүснэгт

Цэвэрлэх байгууламж

Цэг

рН

Ж/Б

БПК5

ПИЧ

Нийт азот

Pнийт

Цэвэрлэгээний чанар, %

MNS 4943:2015

 

5-9

30

20

20

15

1.5

 

“Чандмань- Баянхонгор” ХК-ийн ЦБ

Орох

7.22

118.0

97.4

25.8

 

 

59.3

Гарах

8.00

84.4

39.6

19.0

1.97

0.302

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, Ж/б-жинлэгдэх бодис, MNS:4943-2015 стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох цэвэршүүлсэн бохир усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ)-ээс давсан үзүүлэлтүүдийг  тодруулав.

           Цэвэршүүлээд гарч байгаа усан дахь бохирдуулах бодисын агууламжийг Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны стандарт MNS4943:2015 дахь зөвшөөрөгдөх дээд агууламж (ЗДХ)-тай харьцуулахад БХХ5  Ж/Б , ПИЧ давсан байна.

 

БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ