Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

БАЯНХОНГОР АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН 2017 ОНЫ 8 ДУГААР САРЫН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2019-10-21 02:53:30

БАЯНХОНГОР АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН 2017 ОНЫ 8 ДУГААР САРЫН ТОЙМ

1.Гадаргын усны чанар

Баянхонгор аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2017 оны 08 дугаар сард Түйн-Баянхонгор /дээд/, Баянхонгор /доод/, Түйн-Богд, Шаргалжуут-Шаргалжуут /дээд/, Шаргалжуут-Шаргалжуут /доод/, Галуут-Цагаантуруут хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч, нийт 6 сорьцонд усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлт, тухайлбал усан орчин (pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), төмөр (Fe)-ийг тодорхойллоо.

2017 оны 08 дугаар сард хийсэн Баянхонгор аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

1 дүгээр хүснэгт

Гол, мөрөн-

Хяналт-шинжилгээний цэг

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Түйн-Баянхонгор /дээд/

7.0

3.4

0.8

0.38

Ilr

0.008

2

Түйн-Баянхонгор /доод/

7.3

4.0

1.8

0.40

0.001

0.008

3

Түйн-Богд

 

 

1.1

0.15

0.001

0.006

4

Шаргалжуут-Шаргалжуут /дээд/

 

 

2.4

0.81

0.002

0.016

5

Шаргалжуут-Шаргалжуут /доод/

 

 

2.7

0.94

0.004

0.019

6

Галуут-Цагаантуруут

 

 

0.6

0.04

ilr

0.004

 

Усны чанарын стандарт

MNS 4586:98

6 багагүй

3

10.0

0.5

0.02

0.1

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Түйн, Түйн голын Баянхонгор дээд, Баянхонгор доод хяналт-шинжилгээний  цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 189.8–193.8 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн байна. Усны хатуулаг 1.50-2.00 мг-экв/л буюу зөөлөн устай байна. Дээрх хүснэгтээс хархад БХХ5-ийн агууламж давсан үзүүлэлтэй  байна.

 Түйн голын Түйн-Богд хяналт- шинжилгээний цэгээс усны сорьц химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 159.8 мг/л, усны хатуулаг 1.50 байна.

Шаргалжуут, Шаргалжуут голын Шаргалжуут дээд, Шаргалжуут доод хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 212.4-226.2 мг/л, Шаргалжуут дээд, доод хяналт-шинжилгээний цэгийн орчим усан дахь аммонийн азот /NH­4/-ын агууламж 0.81 – 0.94 мг/л MNS4586-98 усны чанарын стандартыг давсан байна.

Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Чандмань-Баянхонгор” ХК-ийн цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах цэгээс усны сорьц авч шинжилгээ хийхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа хаягдал бохир ус 17.7 %-ийн цэвэршилттэй байна.

Цагаантуруут, Цагаантуруут голын Цагаантуруут хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 150.6 мг/л, голын ус эрдэс азотын болон органик бодисын бохирдолгүй, цэвэр байлаа.

           Баянхонгор сумын “Чандмань- Баянхонгор” ХК-ийн ЦБ-ийн орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны стандарт MNS4943:2015 дахь зөвшөөрөгдөх дээд агууламж (цаашид ЗДХ)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.                                      2 дугаар хүснэгт

Цэвэрлэх байгууламж

Цэг

рН

Ж/Б

БПК5

ПИЧ

Нийт азот

Pнийт

Цэвэрлэгээний чанар, %

MNS 4943:2015

 

5-9

30

20

20

15

1.5

 

“Чандмань- Баянхонгор” ХК-ийн ЦБ

Орох

8.18

281.2

21.4

19.0

 

 

30.8

Гарах

8.49

205.2

14.8

8.8

6.33

0.314

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, Ж/б-жинлэгдэх бодис, MNS:4943-2015 стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох цэвэршүүлсэн бохир усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ)-ээс давсан үзүүлэлтүүдийг  тодруулав.

           Цэвэршүүлээд гарч байгаа усан дахь бохирдуулах бодисын агууламжийг Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны стандарт MNS4943:2015 дахь зөвшөөрөгдөх дээд агууламж (ЗДХ)-тай харьцуулахад БХХ5  0.8 дахин давсан байна.

 

БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ