Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

БАЯНХОНГОР АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН 2017 ОНЫ 7 ДУГААР САРЫН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2019-12-03 12:01:22

БАЯНХОНГОР АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН 2017 ОНЫ 7 ДУГААР САРЫН ТОЙМ

1.Гадаргын усны чанар

Баянхонгор аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2017 оны 07 дугаар сард Түйн-Баянхонгор /дээд/, Баянхонгор /доод/, Түйн-Богд, Заг-Заг, Байдраг-Байдраг, Байдраг-Баянбүрд, Шаргалжуут-Шаргалжуут /дээд/, Шаргалжуут-Шаргалжуут /доод/, 3 нуурын  хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч, нийт 11 сорьцонд усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлт, тухайлбал усан орчин (pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), төмөр (Fe)-ийг тодорхойллоо.

2017 оны 07 дугаар сард хийсэн Баянхонгор аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

1 дүгээр хүснэгт

Гол, мөрөн-

Хяналт-шинжилгээний цэг

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Түйн-Баянхонгор /дээд/

8.2

3.5

1.7

0.39

0.001

0.007

2

Түйн-Баянхонгор /доод/

8.4

3.5

1.5

0.40

0.001

0.008

3

Түйн-Богд

 

 

2.4

0.50

0.003

0.010

4

Заг-Заг

 

 

1.5

0.46

0.002

0.002

5

Шаргалжуут-Шаргалжуут /дээд/

 

 

2.3

0.71

ilr

0.006

6

Шаргалжуут-Шаргалжуут /доод/

 

 

2.4

0.90

0.003

0.011

7

Байдраг-Байдраг

 

 

0.6

0.11

0.001

0.005

8

Байдраг-Баянбүрд

 

 

1.1

0.53

0.003

0.010

9

Орог-Богд

 

 

3.2

0.60

0.006

0.024

10

Хөх-Гурванбулаг

 

 

2.9

0.24

0.001

0.011

11

Бөөнцагаан-Баацагаан

 

 

2.4

0.55

0.009

0.026

 

Усны чанарын стандарт

MNS 4586:98

6 багагүй

3

10.0

0.5

0.02

0.1

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Түйн, Түйн голын Баянхонгор дээд, Баянхонгор доод хяналт-шинжилгээний  цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 178.7–180.6 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн байна. Усны хатуулаг 1.85-1.95 мг-экв/л буюу зөөлөн устай байна. Дээрх хүснэгтээс хархад БХХ5-ийн агууламж давсан үзүүлэлтэй  байна.

 Түйн голын Түйн-Богд хяналт- шинжилгээний цэгээс усны сорьц химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 253.7 мг/л, усны хатуулаг 3.45 байна.

Шаргалжуут, Шаргалжуут голын Шаргалжуут дээд, Шаргалжуут доод хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 143.0-164.3 мг/л, Шаргалжуут дээд, доод хяналт-шинжилгээний цэгийн орчим усан дахь аммонийн азот /NH­4/-ын агууламж 0.71 – 0.90 мг/л MNS4586-98 усны чанарын стандартыг давсан байна.

Заг, Заг-заг хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 178.2 мг/л, голын ус эрдэс азотын болон органик бодисын бохирдолгүй, цэвэр байлаа.

Байдрагийн голын хяналт-шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд MNS4586-98 усны чанарын стандартыг Байдраг-Баянбүрд харуул дээр аммонийн агууламж давсан байна.

Бөөнцагаан болон Орог нуурын усны Аммонийн агууламж стандартаас давсан байна.

Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Чандмань-Баянхонгор” ХК-ийн цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах цэгээс усны сорьц авч шинжилгээ хийхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа хаягдал бохир ус 17.7 %-ийн цэвэршилттэй байна.

Баянхонгор сумын “Чандмань- Баянхонгор” ХК-ийн ЦБ-ийн орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны стандарт MNS4943:2015 дахь зөвшөөрөгдөх дээд агууламж (цаашид ЗДХ)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.                                          2 дугаар хүснэгт

Цэвэрлэх байгууламж

Цэг

рН

Ж/Б

БПК5

ПИЧ

Нийт азот

Pнийт

Цэвэрлэгээний чанар, %

MNS 4943:2015

 

5-9

30

20

20

15

1.5

 

“Чандмань- Баянхонгор” ХК-ийн ЦБ

Орох

8.29

111.6

35.6

24.3

 

 

17.7

Гарах

8.47

86.0

29.3

21.0

8.86

0.175

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, Ж/б-жинлэгдэх бодис, MNS:4943-2015 стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох цэвэршүүлсэн бохир усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ)-ээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Цэвэршүүлээд гарч байгаа усан дахь бохирдуулах бодисын агууламжийг Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны стандарт MNS4943:2015 дахь зөвшөөрөгдөх дээд агууламж (ЗДХ)-тай харьцуулахад БХХ5  1.5 дахин давсан байна.

 

БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ